Gladdon

2010-07-19 - Хайрын 4 мөртүүд №3


Энгүйхэн яриа нь чихэнд минь эгшиглэж би инээмсгэлдэг
Эрхлэх дүрийг нь нүдэндээ төсөөлөн баясал төрдөг
Хөдөлгөөн бүр нь санаанд ирж тайтгаруулдаг
Хөхрөн инээх нь зүрхэнд дуулдахад яаран тэмүүлдэг...


Зүрхийг минь чи дэлгээд хардаг ч болоосой
Зүү орох зайгүй нэг л нэр бичээстэй бий
Сэтгэлийг минь чи тольдоод хардаг ч болоосой
Сэвгүй тунгалаг нэг л хүний хөрөг тэнд тодхон бий...


Ухаан бодол төвлөрөхгүй юм
Урсах цаг хугацаа удаад ч байх шиг
Нэг л адгаж яараад байх юм
Нэхэх цаг хугацаа дэндүү хурдан ч юм шиг...

Ариухан бөгөөд гэгээн гунигтай миний хайр

Анхны бөгөөд эцсийн байх цор ганц ми...

Шууд холбоос

2010-07-19 - Шинэ бүхний эхлэл

       Тэр нэгэн хүнээс салчихаад гуниг дүүрэн алхаж явсан цаг саяхан. Гэтэл одоо тэр хүний дүр миний бодол санаанд ч алга. Тэр хүнээс салж чадахгүй хэмээн бодож явсан гэтэл....
Үнэндээ би яагаад салсан гэдгээ мэддэггүй юм гэнэт л бид нэг нэгэндээ хамаагүй хүмүүс болсон байсан. Энэ нь бидний хэн нэгний л буруу магадгүй сайн байсан хэрнээ бардам зан гаргадаг байсан миний буруу аль эсвэл сайн биш мөртлөө эндүүрч явсан тэрний буруу юм болвуу? Чамтай байсан хором бүрд би л ганцхан догдолдог байсан худлаа хэлсэн үг бүр чинь надад ямар хүчтэй хүрч ямар их догдлуулдаг байсныг чи гадарлахгүй б...

Шууд холбоос

2010-04-26 - Хөзөр

Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.

Шууд холбоос

2010-04-26 - Гэмшил

Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.

Шууд холбоос

2010-04-26 - Шүлэг1

Анхны цасны ширхэг болж чиний алганд буумаар
Амтат дарстай хундага болж чиний л уруулд хүрмээр
Атгахан зүрхээ баярлуулж чамтай л хамт баймаар
Ахиад ирсэн хайрыг хаяад би зугатамгүй
 
Бусдынх гэдгийг чинь мэдсээр байж
 Булгих зүрхэндээ чамайг л тээсээр
 Буцааж чадахгүй хайрынхаа галыг
 Бурхнаас хүртэл нууж өрддөг өө
Хайртай байсныг чинь мэдээгүйд Уучил
Хардаг байсныг чинь тогоогүйд Уучил
Харддаг байсныг чинь анзаараагүйд Уучил
Хожимдоогүй бол харин одоо Би Чамд Хайртай

 
Намайг гээд ирэхэд чинь түлхсэн мөртлөө
 Надад хайртай гэхэд чинь итгээгүй мөртлөө
 Өөр хүнийг хайрлаад эхлэхээр чинь
 Өөдгүй зүрх минь чамру...

Шууд холбоос

2010-04-26 - Шүлэг

Хэрвээ уйтгар гуниг чамаас холдохгүй
  ганцаардал хажууханд чинь байвал
Хорвоо ертөнцөдчамайг хэн нэгэн
  хайрлаж байгааг санаарай.
Хэн нэгний хувьд чи хорвоо ертөнц
  хорвоо ертөнцийн хувьд чи хэн нэгэн
                    Халуун хайранд шатаж явсан ч
                    Хайраа илчлээгүй би даруухан охин
                    Харамлах сэтгэл төрж байсан ч
                    Хэрүүл гуйгаагүй би тайван охин
                    Анхны болзоондоо яарч байсан ч
                    Түрүүлж очоогүй би бардам охин
                    Аавын хөвгүүдийн барьсан цэцгийг
                    Тоож аваагүй би үнэнч охи...

Шууд холбоос